Бид өөрсдийн онцлог чанараа гадныханд харуулж, уламжлагдаж ирсэн соёлыг эрдмийн ажил болгон цааш дэлгэрүүлэх нь зүйтэй гэж боддог юм. Мөн Төрийн дууллын маань “Үндэс язгуур, хэл, соёлоо Үрийн үрд өвлөн бадраая” гэх мөртүүдийг бодитоор хэрэгжүүлэх нь миний үүрэг гэж хэлэх нь илүү тохиромжтой байх. -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урлагт хөтлөгдөж орсон Мөнхшүрийн тухай яриагаа эхлүүлсэн нь дээр болов уу?
/ Сайн байцгаан уу? Та бүхэнд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр үеэ эргээд бодоход аав минь хөгжмийн мэдрэмж өндөртэй хүн байсан болохоор, төгөлдөр хуур тоглох үүслийг минь тавьж өгсөн. Дөрвөн нас хүрээгүй байхад минь Ардын жүжигчин Т.Цолмон багшид шавь оруулахаар очсон юм л даа. Тэр өдөр хадаг барьж ороод л шалгуулж байлаа. Яваад ортол гарын алга, хуруу зэргийг минь шалгаж үзээд сонсгол сайтай гэж дүгнэгдээд тэнцэж байсан юм. Ингэж л эхэлсэн түүхтэй дээ. -Эх орондоо ирсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу? / Би хамгийн сүүлд 4 жилийн өмнө Улаанбаатартаа ирсэн.Америкийн нэгдсэн улс уруу яваад долоон жил болсон байна. Эхний удаа очоод 6 сарын дараа шууд л эх оронлуугаа буцсан. Санаад байсан юм л даа. Энэ удаад ирэхэд Монгол улсад минь асар их ирээдүй харагдлаа,олон ч зүйл хөгжиж бас өөрчлөгдсөн байхын хажуугаар асуудал хэвээр үлдсэн зүйл ч их байх шиг. Жишээ нь ярилцлагын цагтаа амжихын тулд “ тэмцэж” ирлээ хэхэ . Ардчилсан орон шүү дээ ууг нь. -Эргээд Ирэх бүртээ ямар мэдрэмжийг төрсөн нутгаасаа авдаг бэ ? / Мэдээж эрч хүч ,урам зоригоо аваад буцдаг. Хамгийн чухал нь амар амгаланг мэдэрч чаддаг нь гайхалтай .Энэ удаад ажлын журмаар ирээд Хөдөө орон нутаг уруу явахад тэндээ үлдчихмээр тийм сайхан байлаа. Их олон зүйлсийг ч тунгаахад хүргэлээ. Өнөөдөр бидэнд тулгардаг уур бухимдал ,ажлын ядаргаа , сэтгэл гутрал гээд бүх л зүйлсийг байгаль өөрөө эдгээдэг шүү дээ. Тийм болохоор ямагт сайхан мэдрэмжийг авдаг даа. -Монголдоо ирсэн зорилгоо ярина уу? /Би хөгжмийн зохиолч Б.Шарав гуйан “төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд “ сэдвээр докторын зэрэг ахиулах ажлаар ирсэн байгаа. Үүний маань гол зорилго бол Монгол улсынхаа соёлын өвийг хөгжмийн зохиолч Б. Шарав гуйагаар дамжуулж хүргэх явдал юм . Тэр тусмаа олон улсад хаан хуурыг ашиглан түгээх чин хүсэлтэй яваа. Бид өөрсдийн онцлог чанараа гадныханд харуулж, уламжлагдаж ирсэн соёлыг эрдмийн ажил болгон цааш дэлгэрүүлэх нь зүйтэй гэж боддог юм. Мөн Төрийн дууллын маань “Үндэс язгуур, хэл, соёлоо Үрийн үрд өвлөн бадраая” гэх мөртүүдийг бодитоор хэрэгжүүлэх нь миний үүрэг гэж хэлэх нь илүү тохиромжтой байх. “ Үнэгүй тоглолтууд олон байгаасай гэж хүсдэг. Хөгжмийг сонсож байж л таньдаг шүү дээ” -Хөдөө орон нутагт ажиллахад тулгамдаж буй асуудал байгаа юу? Тийм. Бид гадны судлаачидтай ажлын шугамаар хамт явж байгаа юм. Энэ нь эх орноо сурталчилан таниулахад өндөр ач холбогдолтой гэдгийг нутгийн иргэд ойлгохгүй төвөгшөөх нь их . Мэдээж өв соёлоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх, урлаг соёлын өвөө дуулж ,хуурдаж үзүүлэх нь бидэнд тустай шүү дээ. Аливаа зүйлийг нүдээр харж,чихээр сонсож байж л цааш олон хүнд хүрдэг гэдгийг иргэд маань ойлгоосой гэж хүсэж байна. Тиймд биднийг гээд зориод ирсэн жуулчид, Монгол улсыг маань судлах зорилгоор зочилсон судлаачидыг нээлттэй хүлээж авах нь цаашдын олон сайхан зүйлсийн эхлэл юм аа. Бидэнд соёлын болон оюуны өв хамгаас чухал тул уламжлал гэдэг зүйлийг мартаж болохгүй. - Ингээд яриагаа хувь хүн талаас тань илүү харуулах тал уруу чиглүүлэе гэж бодлоо. Цаашдын та хэрхэн өөрчлөгдөх талаараа яривал? Амьдралд юу тохиолдоно , түүнийг дагаад миний бодол санаа өөрчлөгдөх нь тодорхой шүү дээ . Бид биччихсэн програм биш тул ,нэг хэвээрээ амьдрах нь уйтгартай.Суралцаж, хөгжиж,дэвждэг нь үнэн ч гэлээ амьдралд ам гарч болохгүй гэдэг үг байдаг даа. Тийм болохоор юу болохыг урьдчилан хэлж чадахгүй болов уу даа. Гэхдээ юу ч болсон бэлэн байх нь чухал.
-Ярилцлагын төгсгөлд өөрийгөө хөндлөнгийн нүдээр дүгнэж хэлж болох уу? Би өөрийгөө хааяа гайхдаг юм. Маш олон зүйлсэд дурлаж ,сонирхдог хэрнээ эзэмшсэн мэргэжилдээ ийм үнэнч байж ирсэнээ бодоход би их “элдэвтэй” хүн юм болов уу. Магадгүй аливааг олон талаас нь нээлттэйгээр бодож чаддаг мөн шударга шулуухан занд дуртай ,өөрөө ч тийм хүн гэж тодорхойлмоор байна. Товчхондоо нээлттэй ном гэх үү дээ.Надад хаалт гэх зүйл байдаггүй болохоор үнэнч занг чухалчилдаг , өөрөө ч ийм байхыг эрмэлзэлдэг. -Ярилцахад таатай байлаа, зорьсон ажилд нь амжилт хүсэе! Баярлалаа. -Баярлалаа. Ц.Мягмарсүрэн Эх сурвалж: http://www.times.mn
0 Comments
Your comment will be posted after it is approved.
Leave a Reply. |
Interviewsabout life, performances and research. Timeline |