Shuree Piano Studio | Piano Lessons for Adults and Kids
  • Home
  • Discover
  • Shuree Piano Studio
    • Studio policy
    • Studio Etiquette
    • New Student Registration
    • Current Student
    • Testimonials
    • Student Videos
    • Recommendations
    • Gift Card
  • Contact
  • Shop

Э. Мөнхшүр: Миний ой тогтоолт маш сайн

9/26/2012

0 Comments

 
Америк Улсаас хөгжимчид дотроос төгөлдөр хуурчид бол хамгийн том тархитай, ой тогтоолт сайтай гэсэн байдаг. Төгөлдөр хуурчид 100 гаруй хуудсыг бөөнд нь цээжилдэг. Ер нь давтахгүй бол мартах явдал байдаг.
Манай энэ удаагийн ярилцлагын буландаа төгөдөр хуурч Э.Мөнхшүрийг урьж оролцууллаа. Тэрбээр одоогоор АНУ-д төгөлдөр хуурын чиглэлээр суралцдаг бөгөөд зуныхаа амралтаараа эх орондоо ирсэн юм. Э.Мөнхшүр нь төгөлдөр хуур хэмээх хөгжмийн амтанд эргэлт буцалтгүй дурласан нэгэн. Тэрээр төгөлдөр хуургуйгээр өөрийгөө төсөөлөхийн аргагүй. Энэ л миний амьдралын гол утга учир хэмээн ярих эгэл хирнээ эрхэмсэг түүнтэй цөөн хором ярилцлаа.

- Уншигчиддаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Мөнхшүр гэдэг. Дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн.Төгөлдөр хуур тоглоод 15 жил болж байна. Манай гэр бүл урлагт хайртай, элэгтэй учраас  урлаг руу орсон. Ээж, аав, эгчтэйгээ амьдардаг. Хөгжим бүжгийн коллеж мөн СУИС-ийг төгссөн. Одоо АНУ-ын Чикаго хотын “Дипол” их сургуулийн хөгжмийн их сургуульд төгөлдөр хуурын мастер зэргээр суралцаж байна. Зуныхаа амралтаар амрахаар ирлээ.

-Урлагийн их замд хөтөлсөн багшийгаа танилцуулаач?

-Дөрвөн настайдаа анх төгөлдөр хуур тоглосон учраас анхны сургууль Хөгжим бүжгийн коллеж байсан. Анх аав ээж хоёр маань намайг дагуулж очиж шалгуулж байсан.Багш намайг мэдээж шалгасан. Шалгуулахаар очихдоо бэлтгэл хийсэн байх ёстой байдаг. Түүнээс шалгуулна гээд шууд очдоггүй юм билээ. Тэр шалгалтаас багш намайг их үнэлсэн. Байгалиас заяасан төгс сонсгол гэж сонсгол зарим хүмүүст байдаг. Тэр сонсгол надад байсан л даа. Тэгээд л багш намайг шавиа болгон авсан. Анхны минь сургууль хөгжим бүжгийн коллеж учраас энэ сургуулиа ярих хэрэгтэй болов уу. Ардын жүжигчин Т.Цолмон, Ц. Энхтөр, Л. Замбага гэх мэт сайн багш нараас их зүйл сурч мэдэж авсан. Одоо ч гэсэн сурсан зүйлээ амьдралдаа гаргаад явж байна. Багшийн эрдэм шавьд гэж сайхан үг байдаг. Энэ хүмүүс миний шүтээн гэж хэлж болно.

-Бага наснаасаа төгөлдөр хуурын урлагийн сайхныг мэдэрч сонгосон. Энэхүү урлаг руу хэрхэн орох болов?

-Дөрвөн нас хүрч байсан юм. Аав ээж хоёрын нөлөө энд маш их байгаа. Төгөлдөр хуурыг анх зааж өгч байлаа. Тэр үед энэ миний л хийх зүйл мэтээр бодож байсан шүү. Төгөлдөр хуураас өөр ертөнцөд тэр үед нэвтэрч ороогүй байсан. Энэ ертөнцдөө арван таван жил   болсон байна. Их урт  хугацаа мэт боловч одоо хир нь ажлаа хийгээд хажуугаар нь суралцсаар л явна. Төгөлдөр хуур бусад мэргэжлүүдийг бодвол дөрвөн жил суралцахад хангалттай хугацаа биш. Байнга суралцаж дадлагажиж байдаг. Одоо ч гэсэн би ажлаа хийнгээ суралцаад л явж байна.

-Спортынхон байнга дасгал сургуулилт хийж байдагтай адил төгөлдөр хуурч мөн адил байнгын дасгал сургуулилт хийх шаардлагатай байдаг болов уу?

-Одоогоор амарч байгаа ч байнга гар хурууны дасгал сургуулилтаа хийж байдаг.  Ямар ч үед тоглох шаардлага гардаг. Дасгалаа байнга хийх хэрэгтэй учир гараас гарчихдаг. Энэ нь гар хөдлөхөө байж хөшдөг. Зураач хүн байнга зурж кистээ ажилуулдагтай адил төгөлдөр хуурч хүн мөн гар, хуруугаа идэвхитэй ажилуулж байх хэрэгтэй.

-Төгөлдөр хуураар хичээллээд  хэдийн 15-н жил болжээ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш мэргэжлээр төгссөн. Амралтаараа бага насны хүүхдүүдэд төгөлдөр хуурын хичээл заадаг. Америк Улсад үзэж сурсан зүйлүүдээ зааж өгөхийг хичээж байна.  

-Энэ хугацаанд шантрах үе бишгүй л гарч байсан байх?

-Суралцаж байх үед тийм зүйл гарч байсан. Сайн нь байхын тулд багагүй хичээллэх өөрийгөө дайчлах хэрэгтэй. Бэлтгэл хийх явцад шантарч уйлж байсан удаа  бий. Харин түүний дараа илүү их эрч хүчтэй болж, сайн тоглолт гардаг. Мэдээж шантрах үе гарч байсан ч, дахиж тоглохгүйгээр больё гэсэн бодол надад төрж байгаагүй.  Яагаад гэхээр энэ миний сонголт. Тэгэхээр би өөрөөсөө илүү их хүчийг гаргах ёстой учир заавал хийж байж сэтгэл минь амардаг. Би одоо хорин настай,  дахин суралцаж хийж бүтээх нас  байна.Цаг хугацаа надад байгаа болохоор яаралгүй өөрийгөө хөгжүүлж, таниулахыг хичээж явна.

-Хөгжмийн сургууль төгссөн хүн бүр мэргэжлээрээ ажиллах тохиолдол цөөн байдаг?

-Хөгжмийн сургуулиас гадна бусад мэргэжлийн хувьд ч мөн адил сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах тал дээр олдоц тун ховор. Анх мэргэжлээ зөв сонгох нь чухал.Хөгжим бүжгийн коллежийг жил бүр олон оюутнууд төгсдөг ч зарим нэг нь төгссөн мэргэжлээрээ ажиллах нь ч бий өөр талын ажил хийх тохиолдол цөөнгүй байдаг. Зарим нэг нь хөгжмийн боловсролтой болох зорилготой гэх мэт янз бүр байдаг. Миний хувьд мэргэжлээ дээшлүүлж ирээд  эх орондоо төгөлдөр хуурын сургалтын төв байгуулах, өөрийн чадах бүхнээ хийх зорилготой.

-Оюутан байхдаа бие дасан тоглолтоо УДЭТ-т хийж байсан уу?

-УДЭТ-т анх тоглолт хийж байсан. Хоёр удаа өөрийн бие даасан тоглолтыг хийж байсан. Тоглолт хийснээрээ өөрийн карьераа хөөхөөс илүүтэйгээр сурч мэдсэн зүйлээ олон түмэндээ сонирхуулах зорилготой хийсэн. Тэр үед үзэгчдэд зориулж үнэгүй тоглож байсан.

-Залуучууд  эх орондоо  боловсрол эзэмшихээс илүүтэйгээр  гадагшаа гарч сурахыг илүүд үзэх болжээ. Өрийн тань хувьд сургуулиа төгсөөд эх орондоо ажиллаж амьдрах уу?

-Эх хэлээ  бүрэн сурч сурчихаад гаадад хэл сурахад дөхөм байдаг. Үүнтэй адилхан хөгжмийн боловсролоо эх орондоо эзэмшчихээд гадаад оронд суралцах нь зүйтэй болов уу? Миний хувьд Монголдоо номер нэг Хөгжим Бүжгийн Коллеж мөн СУИС-ийг төгссөн. Одоо АНУ-д суралцаж байгаа нь эх орондоо сурсан зүйлээ бататгах зорилготой. Монголд төгөлдөр урлагийн урлаг үүсч хөгжөөд 50-иад жил болжээ.

-Ойрын төлөвлөгөөг чинь сонирхвол?

 -Жил хагасын дараа сургуулиа төгсөнө. Тэгэхээр өөрт бодож байгаа төлөвлөгөө байгаа. Нэн түрүүнд төгөлдөр хуурын сургалтыг бага насны хүүхдүүдэд заах болон ямар нэг хөгжмийн сургуульд багшлах сонирхолтой байна.

-Хүүхэд байхдаа  гадаа тоглож үзээгүй гэж байсан?

-Энэ үнэн шүү.Багадаа дээс болон чирта гэх мэт тоглоомоор тоглож үзээгүй ээ. Хүүхэн байхдаа гадаа тоглож үзэх юмсан гэж их боддог байсан л даа. Тэр үед гадаа тоглох боломж олддоггүй байсан. Одоо  эргээд бодоход хүүхэд насыг минь ээж хулгайлчихсан шүү дээ./Инээв/ Манай ээж нэг ярилцлагандаа охиныхоо хүүхэд насыг хулгайлсан гэж ярьсан юм.

Монголд төгөлдөр хуурч байна гэдэг ер нь ямар вэ? Зах зээл дээр гараад хэр боломжтой вэ?

-Төгөлдөр хуурчийн ажил их хүнд, хажуугаас харахад их амархан юм шиг мөртлөө сэтгэл зүйн хувьд, цаанаа илэрхийлж гаргахад яг л тамирчин шиг байдаг..

Амьдралаас авч байсан хамгийн том бэлэг?

Хамгийн сүүлд нэг тоглолт хийхэд зуун сарнай авч байсан юм. Надад тэр үед гоё санагдсан. Мөн амьдрал надад өөрийгөө хөгжүүлэх сайжруулах боломж олгож байгаа нь миний хувьд амьдралаас авч байгаа хамгийн том бэлэг юм.

Ямар залуу таалагддаг вэ?

Хүнийг эхлээд таних хэрэгтэй. Эхлээд гаднах төрхийг харах байхаа.....

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Найзуудтайгаа кино болон тоглолт үздэг. Мөн усан спортоор хичээллэх дуртай. Манай нэг найз гольф тоглодог хааяа найзтайгаа явж тоглодог.

Эмэгтэйчүүд гаднах гоо сайхандаа хэтэрхий анхаараад дотоод гоо сайхандаа анхаарах байдал буурч байгаа, эмэгтэйчүүд ер нь ямар байх ёстой вэ? Өөрийнхөө бодлыг хэлээч

Нийслэл хот хөгжихийн хэрээр манай охидууд биеэ барих, ичихээ байсан. Миний бодлоор юун дээр өөрийгөө илэрхийлэх, юун дээр татах вэ? гэдгийн зөв ойлгох хэрэгтэй. Олон нийтийн газар биеэ зөв авч явах зэргээс шалтгаална. Мөн дотоод гоо сайхандаа зөв эерэг сэтгэлтэй байх нь чухал. Муу сэтгэлтэй, хар санаатай байвал дотоод гоо сайхан үгүй болно.  Би өөрийнхөө дотоод гоо сайхныг баяжуулах, хийсэн зүйл минь зөв байхыг хичээдэг.

Төгөлдөр хуур тоглоход маш их хэмжээний нот тогтоох шаардлага гардаг байх, өөрөө ой тогтоолт хэр сайтай вэ?

Миний ой тогтоолт маш сайн. Америк Улсаас хөгжимчид дотроос төгөлдөр хуурчид бол хамгийн том тархитай, ой тогтоолт сайтай гэсэн байдаг. Төгөлдөр хуурчид 100 гаруй хуудсыг бөөнд нь цээжилдэг. Ер нь давтахгүй бол мартах явдал байдаг. Би сайн цээжилдэг, ой тогтоол миний давуу тал болж явдаг. Миний сонсгол маш сайн энэ нь ази хүмүүст элбэг байдаг. Эмэгтэй хүнийхээ хувьд миний хуруу гар бусад хүмүүсийг бодвол том байдаг нь мөн сайн чанар болдог.

Эх сурвалж: http://www.sonin.mn
​
0 Comments

Your comment will be posted after it is approved.


Leave a Reply.

    Interviews

    about life, performances and research. 

    Timeline

    August 2019
    July 2019
    September 2012

Services

Take piano lessons
Hire for performances
Organize workshops

Company

Pulsar Venture
About

Support

Contact
Testimonials

© COPYRIGHT 2020.  ALL RIGHTS RESERVED BY SHUREE ENKHBOLD.

  • Home
  • Discover
  • Shuree Piano Studio
    • Studio policy
    • Studio Etiquette
    • New Student Registration
    • Current Student
    • Testimonials
    • Student Videos
    • Recommendations
    • Gift Card
  • Contact
  • Shop